Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгийн биржийнхэн цалингаа 30 хувиар бууруулав

Л.Гэгээ, Өдрийн шуудан
2014 оны 8 сарын 7
Өдрийн шуудан
Зураг зураг
Монголын Хөрөнгийн Бирж

Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд өчигдрөөс эхлэн ажилчдынхаа цалинг 30 хувиар бууруулж хэмнэлтийн горимд шилжиж буйгаа өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Уг мэдэгдэлд “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хүрээнд Монголын хөрөнгийн биржийн энэ оны санхүүгийн байдлаас шалтгаалан 2014 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн төсвийн хэмнэлтийн горимд шилжлээ.

Энэхүү хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд байгууллагын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, цалинг 30 хувиар бууруулах, зардал хэмнэх чиглэлээр ажиллахаар боллоо.

"Ойрын хугацаанд Монголын хөрөнгийн биржийн зүгээс батлагдсан орон тоо хэтрэлтийг арилгахаар ажиллах бөгөөд 2014 оны үлдэж буй саруудад томоохон худалдан авалт хийхгүй байх бодлого баримтална” гэжээ.

Зураг