Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгийн бирж кастодианы сургалтыг зохион байгуулна

ikon.mn
2014 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” болон холбогдох журам батлагдан гарсантай холбогдуулан кастодианы үйл ажиллагааг дотоодын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн зүгээс сургалт зохион байгуулахаар болжээ.

Өөрөөр хэлбэл, энэхүү үйл ажиллагааг эрхлэхээр төлөвлөж буй болон бусад оролцогч байгууллагуудад зориулан “Кастодианы үйл ажиллагааны ахисан түвшний сургалт”-ыг энэ сарын 6-7-ны өдрүүдэд явуулах гэнэ.

Сургалтыг кастодианы чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай Лондонгийн хөрөнгийн бирж группийн ахлах зөвлөх Брюс Лоренс явуулах бөгөөд сургалтанд оролцогчдод,

Кастодианы үйл ажиллагааг эрхлэхэд тулгарч болох хүндрэлүүд

Олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлагуудын талаар мэдлэгийг олгох аж.