Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ, Японы "Сисмекс" корпорацитай хамтран ажиллах гэрээгээ сунгалаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

 Эрүүл мэндийн яам, Япон Улсын “Сисмекс” корпораци хоорондын байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.  

Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, “Сисмекс” корпорацийн Тэргүүн дэд захирал ноён Масаёши Хаяши нар гарын үсэг зурсан юм. 

Эрүүл мэндийн яам, Япон улсын Сисмекс корпорацийн хооронд 2008 оны зургаадугаар сарын 02-ны өдөр “Монгол улсад лавлагаа лаборатори, гематологийн чанарын гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх” чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж байсан. 
Тэгвэл энэ удаа хамтын ажиллагааны гэрээгээ 2014-2017 он хүртэл 3 жилийн хугацаатай шинэчлэн байгууллаа.

Ёслолын арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал "Эмнэлгийн тусламж, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааны үр дүн болон үр ашиг нь найдвартай лабораторийн шинжилгээ, оношлогооноос шууд хамааралтай. Энэхүү нотолгоонд суурилсан лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулах бидний 2010-2015 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бидний хамтын ажиллагаа том алхам болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн хэллээ.

Өнгөрсөн хугацаанд ЭМЯ, Японы “Сисмекс” корпорацитай хамтран нийт лабораторийн эмч, мэргэжилтний дунд олон улсын сургалт семинар зохион байгуулан, чанарын гадаад үнэлгээний дүн, тайланг тавьж, хяналтад оролцогсдод гэрчилгээ, үнэлгээний хуудас, чанарын хяналтын гарын авлага ном товхимлуудыг монгол хэлнээ хэвлүүлэн тараасан ажээ. 

2008 оны долоодугаар сард анхны чанарын гадаад үнэлгээг явуулснаас хойш өдгөө гематологийн шинжилгээний 12 дахь удаагийн, биохимийн 6 дахь удаагийн чанарын гадаад үнэлгээг амжилттай явуулжээ. Чанарын гадаад үнэлгээнд одоогийн байдлаар Улаанбаатар хот, 21 аймгаас улсын болон хувийн хэвшлийн нийт 180 лаборатори хамрагдсан нь үндэсний хэмжээнд чанарын баталгаажилтын тогтолцоог бүрдүүлэх чухал үндэс суурь болж байна.