Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Франц томоохон музейгээ байнгын ажиллагаатай болгоно

Б.Даваахүү
2014 оны 7 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг
Орсе музей

Францын Парис хотыг зорихоор зэхэж буй аялагчдад сайхан мэдээ дуулгая. Францын Засгийн газар Луврын музей, Орсе музей, Версалийн ордон зэрэг үзвэрийн газруудыг амралтгүй болгож, жилийн турш ажиллуулахаар хэлэлцэж байгаа аж.

Зөвхөн дотоодын иргэд ч биш дэлхийн өнцөг булан бүрээс түүхэн дурсгалт үзмэрүүдийг үзэж сонирхохоор ирсэн жуулчид урт дараалал үүсгэдэг байна. Иймээс тус газруудыг амралтгүй ажиллуулсанаар иргэд арай бага хугацаанд дугаарлаж, үнэт үзмэрүүдийг үзэх боломжтой болно гэж үзэж байгаа юм байна.

Францын Соёлын яам жилээс жилд өсөн нэмэгдэж буй жуулчдаас авах татаасаа багасгаж, орлогоо нэмэгдүүлэхийг зорьж байна хэмээн “Le Figaro” сайт мэдээллээ. Дээр дурьдсан гурван байгууллага даваа болон мягмар гарагт амардаг юм байна.

Луврын музей нь дэлхийн хамгийн их хүн үзсэн музейгаар нэрлэгддэг аж. Өнгөрсөн жил гэхэд 9.2 сая жуулчин үзсэн байна. Харин Орсе музейд 3.5 сая, Версалийн ордонг долоон сая жуулчин тус тус зорин очжээ.

Зураг