Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ ТӨХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нар улсад учруулсан хохирлоо барагдууллаа

ikon.mn
2014 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

МИАТ ТӨХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нар нь 2008 оны 3-8 дугаар сард МИАТ ТӨХК-иас электрон тийзийн дэмжлэг төлбөр гэх нэрээр хууль бусаар, нийт 5 удаагийн үйлдлээр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг-Конг руу 291,708 ам.доллар буюу 338,447,181.36 төгрөгийг шилжүүлж МИАТ ТӨХК-д онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон билээ.

Эдгээр хүмүүсийн үйлдэлд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм.

Ингээд  Дүүргийн хоёр дугаар прокурорын газраас хяналт тавин ажиллаж төрд учруулсан 291,708 ам доллар буюу 338,447,181.36  төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулсан байна.