Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Алтан ганжуур" Тусгаар тогтнолын талбайд заларна

Монголын мэдээ
2014 оны 7 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Жил бүрийн зуны сүүл сарын шинийн 4-нд Бурхан багшийн анхлан “Номын хүрдээ эргүүлсэн” их дүйчин өдөр тохиодог билээ.

Тэгвэл энэ сарын 31-ний өдөр Монголыг Үндэсний номын сан, МБШТ, Гандантэгчэнлин хийд болон бусад байгууллага, сүм хийдүүд хамтран “Ном дор итгэмүү, ном дор мөргөмүү” эрдэм соёлын үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Энэхүү уйл ажиллагааны үеэр Монгол Улсын эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй монголчуудын бүтээсэн дэлхийд цор ганц, хосгүй үнэт “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудын үзэсгэлэнг Монголын үндэсний номын санд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх аж.

Мөн энэ өдөр “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудыг дэлгэж, олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд хадгалагдан буй хосгүй үнэт “Алтан Ганжуур", Монголын Үндэсний Номын Санд хадгалагдан буй “Сандуйн жүд” бусад cүм хийдэд хадгалагдан байгаа “Доржзодов”, “Алтгангэрэл” тэргүүтэн судруудын дээжийг Тусгаар тогтнолын талбайд 10:00 – 14:00 цагт хүндэтгэлтэйгээр залах ажээ.

Ингэснээр тус судруудын агуулгыг таниулан, үндэснийхээ үнэлэгдэшгүй өв соёлoop бахархах, дээдлэх сэтгэлгээг нийгэмд мэдүүлэхийг зорьж байгаа юм байна.

 

Зураг