Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтад 985 иргэн хамрагдаж байна

ikon.mn
2014 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй  “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөрийн газраас иргэнд богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа ажээ. 

Энэ сарын 25-ны байдлаар 49 сургалтын байгууллагад  985 иргэн суралцаж байна

Тэдгээр иргэдийн: 

•    452 нь бөөний болон жижиглэн худалдаа, ахуйн болон засвар үйлчилгээ 
•    431 нь бîëîâñðóóëàõ ¿éëäâýð 
•    67 нь барилга болон техникийн үйлчилгээ 
•    29 нь уул уурхай, олборлолт, 6 нь ХАА, ойн аж ахуй, ан агнуурын чиглэлээр суралцаж байна. 

Маргааш Нийслэлийн нутгийн захиргааны 4 дүгээр байр / хуучнаар Улаанбаатар шилэн банк/ үзэсгэлэнгийн танхимд “Хүүхдийн эрх хамгаалах сургалтын төв”-д суралцсан суралцагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, “Лонда” сургалтын төвд суралцсан суралцагчдын сурах хугацаандаа шинээр эзэмшсэн үс засалтын ур чадварыг харуулсан үзүүлбэр үзүүлэх юм байна.

Мөн  сургалтанд хамрагдсан иргэдэд Чадамжийн гэрчилгээ гардуулах ёслолыг арга хэмжээ болно.