Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлын пуужинд өртөн амиа алдсан жирэмсэн эмэгтэйд кисерова хагалгаа хийжээ

Б.Даваахүү
2014 оны 7 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Газын зурвас руу халдсан дайралтаар амиа алдсан жирэмсэн эмэгтэйд эмч нар яаралтай кисерова хагалгаа хийж, хүүхдийнх нь амийг аварчээ. Эмч нар эхийн хэвлийгээс хүүхдийг гаргах үед эх нь нас бараад цаг болж байсан аж.

Шаяма аль-Шэйк Канан гэх 23 настай найман сартай жирэмсэн эмэгтэй Палестины Газ хот дахь гэртээ байж байгаад Израйлын армийн пуужинд өртжээ. Үүнээс цагийн дараа аврах багийнхан эмэгтэйг нурангид дарагдсан байдалтай байхад нь олж, эмнэлэгт хүргэсэн байна.

Тодруулбал, энэ сарын 25-ны өдрийн өглөө 03.00 цагийн үед болсон Израйлын довтолгооны дараа уг эмэгтэй тус эмнэлэгт хүргэгдэж иржээ. Олдох үедээ амьд байсан ч эмнэлэгт хүргэгдэх замдаа өөд болсон байна.

Гэсэн хэдий ч эмч нар эмэгтэйн хэвлийд нь хөдөлж буй үрийнх нь амийг аврахын тулд яаралтай кисерова хагалгаа хийж, охиныг нь төрүүлсэн бөгөөд нас барсан эхийнх нь нэрээр түүнийг нэрлэжээ. Шаяма аль-Шэйк Кананы эх болох Мирпат Канан охиноо алдан гашуудаж байгаа ч, эмээ болсондоо баяртай байна хэмээн ярьжээ.

Тэрбээр “Бурхан энэ охины амийг аварлаа. Би хэдийгээр нэг охиноо алдсан ч дахин шинэ бяцхан охинтой боллоо. Энэ хүүхдээр би өөрийгөө “ээж” гэж дуудуулмаар байна” гэжээ.

Бяцхан охин одоо Газ хотын өмнөд хэсгийн өөр нэгэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүчилтөрөгчийн баг зүүн амьсгалж байгаа бөгөөд төрсөнөөсөө хойш тав хонож байна. Биеийн байдал нь дээрдсэн ч эмч нар цаашдаа ч гэсэн ажиглалтаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгджээ.

Энэ сарын 8-наас эхлэн Израйлын арми хийгээд Газ хот дахь Хамас бүлэглэлийн хооронд хүйтэн дайн дэгдэж, үүний уршгаар хэдэн мянган гэм зэмгүй хүүхэд эмэгтэйчүүд хохирсоор байгаа билээ.  Палестины талаас 1050 гаруй хүн амиа алдаж, 6200 гаруй хүн гэмтсэн байна.

НҮБ-аас гаргасан тоон баримтаас үзэхэд дөрвөн минут тутамд гурван энгийн иргэн хүйтэн дайны уршгаар амиа алдсан байх бөгөөд тэдний 230 гаруй нь хүүхэд, 120 гаруй нь эмэгтэйчүүд байсан аж.

Зураг