Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Төмс, хүнсний ногоо тариалах төсөлд хамрагдсан иргэд ургацаа хурааж эхэллээ

ikon.mn
2014 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хөдөлмөрийн яамнаас баталсан “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Төмс хүнсний ногоо тариалуулах төсөл” –ийг Нийслэлийн Хөдөлмөрийн газраас хэрэгжүүлж, 700 иргэн хамрагдаж байна. 

Хөтөлбөрт хамрагдсан иргэд төмс, хүнсний ногооноос гадна хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль тариалжээ.

Энэ сарын 25-ны байдлаар нийт 12 бүлгийн 240 иргэн 17 хүлэмжнээс 2550 кг өргөст хэмх хураан авч өрхийн хүнсний хэрэгцээгээ хангахаас гадна зарж борлуулан тодорхой хэмжээний орлоготой болсон байна.