Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци ДУГААРТАЙГАА ШИЛЖИХ үйлчилгээг ДЭМЖИН ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2014 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

2014 оны 7 дугаар сарын 30 - Мобиком Корпораци нь зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарч буй ташаа мэдээллийг залруулах зорилгоор энэхүү мэдэгдлийг хүргэж байна.

Манай компани нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг ямагт эрхэмлэн дээдлэж, олон улсын өндөр стандартыг мөрдлөг болгон үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

Мобиком Корпорацийн зүгээс өмнө нь мэдэгдэж байсанчлан дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбоотойгоор хийгдэх хууль эрх зүйн зохицуулалтуудыг дэмжин ажиллах болно.

Энэ нь дугаартайгаа шилжих үйлчилгээ хэрэгжиж эхлэх үед хэрэглэгчид өөрийн дугаараа хадгалан, үйлчилгээ үзүүлэгчээ сонгох боломжтой гэсэн үг юм.

Уг зохицуулалт хэрэгжиж эхлэх хүртэл Мобиком Корпораци нь бусад үйлчилгээ үзүүлэгчдийн нэгэн адилаар дугаарын хуваарилалт болон дугаарыг одоогийн нөхцлийн дагуу эзэмших юм.

Манай компани нь хэрэглэгчиддээ хямд үнэ, илүү үр өгөөжийг бий болгох үүднээс шинэчилсэн тарифыг санал болгож байгаа бөгөөд хэрэглэгчид маань гэрээгээ шинэчилснээр хямдарсан тариф, нэмэлт дата хэрэглээ болон бусад хөнгөлөлтийг цаг алдалгүй ашиглах боломжтой болж байгаа юм.

Мөн манай улсын иргэд гадаад орнуудад хамгийн хямд, хялбар олон улсын ярианы тарифыг ашиглаж эхлээд байгаа билээ.

Мобиком Корпораци нь хэрэглэгчидтэйгээ тогтмол харилцаатай байж өргөн боломж, илүү үр өгөөжийг хүргэхэд байнга анхааран ажиллах болно.


Мобиком Корпорацийн тухай

Мобиком Корпораци нь 1996 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш Монгол Улсад амин чухал харилцаа холбооны үйлчилгээ үзүүлж, улс орны эдийн засгийн хөгжлийн шинэ гарцуудыг нээсээр ирсэн билээ.

Мобиком Корпораци нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй өөрийн 64 салбар нэгж, 2200 гэрээт борлуулагч болон 10,000 гаруй хөдөлгөөнт борлуулагчдаараа дамжуулан, Монгол Улсын хүн амын тал хувийн харилцаа холбооны хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна. Манай компани нь 2014 оны хоёрдугаар хагаст 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр хийж, хэрэглэгчиддээ хамгийн сайн харилцаа холбооны үйлчилгээг хүргэхээр төлөвлөж байна.    


 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.