Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ынхан шаардлага хүргүүлнэ

Л.Хэрлэн
2014 оны 7 сарын 30
Зууны мэдээ

МАН-ын удирдлагууд Засгийн газраас зарласан “ЭЗЭН-100” хөтөлбөр дуусахыг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ.

Учир нь энэ хөтөлбөрөөр эдийн засагт нааштай үр дүн гарахгүй бол хариуцлагын асуудал ярина гэдгээ тэд АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай тохиролцсон гэх мэдээлэл бий.

Тэгвэл зуу хоногт ам.долларын ханш 56 төгрөгөөр нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, наадам, ойн баярт их мөнгө зарлагадсанаас төрийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүйд хүрсэн зэрэг судалгааг МАН-ын гишүүд гаргажээ. “ЭЗЭН-100” хөтөлбөр ирэх сарын эхээр дүнгээ гаргана.

Энэ үеэр Засгийн газарт шаардлага хүргүүлэхээс гадна Ж.Энхбаяр гишүүний санаачилсан УИХ-ыг тараах бичигт төрийн түшээдээс хэн хэн гарын үсэг зурсан талаарх мэдээллийг өгөх гэнэ.

Зураг