Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эбола вирус африкийн дөрвөн оронд тархаад байна

Б.Даваахүү
2014 оны 7 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг
Эбола вирус африкийн дөрвөн оронд тархаад байна

Африктаа хүн амынхаа тоогоор дээгүүрт ордог Нигерийн нийслэл Лагос хотын эмнэлэгт тусгаарлагдаж байсан нэг либер иргэн Эболо өвчний улмаас нас барсан байсан.

Энэ жилийн нэгдүгээр сараас тус өвчний вирус тархаж эхэлсэн баруун Африкийн дөрвөн оронд уг вирус тархаад байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэнээр энэ сарын 20-ны өдрийн байдлаар гэхэд Нигер улсад нас барсан хүмүүсийн тоо өмнө нь мэдээлж байснаас даруй 660 тохиолдлоор нэмэгдсэн аж.

Энэ сарын 18-20 өдөр хүртэлх хоёр хоногийн хугацаанд бүртгэгдсэн нас барсан 28 хүний 13 нь Сьерра-Леоне, 11 нь Лебер, үлдсэн нь Гвинейн иргэн байжээ.

Мөн энэ хугацаанд шинээр уг өвчний халдвар авсан тохиолдол 45 гарчээ. Гвиней улсад шинээр таван хүн өвчний халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд энэ тоог бусад улстай харьцуулахад бага байгаа мэт боловч нас баралтаараа хамгийн ихэд тооцогдож байгаа юм байна. Нэгдүгээр сараас хойш Гвинейд нийт 415 хүн халдвар авсаны 314 нь нас барсан ажээ.

Харин Сьерра-Леоне улсын хувьд шинээр халдвар авсан 12 тохиолдол бүртгэгдсэн байх бөгөөд нэгдүгээр сараас хойш 454 хүн халдвар авсаны 219 нь нас барсан байна.

Түүнчлэн Лебер улсад эдүгээ хүртэл нийт 224 хүн уг өвчнөөр өвчилсөний 127 нь нас барсан аж. Эболо вирус нь цусархаг халууралт өвчин үүсгэгч вирусны нэг төрөл юм.

Бүгд найрамдах ардчилсан Конго улсын голын нэрээр нэрлэгдсэн энэхүү халуун орны вирусын эсрэг эмчилгээ болон вакциныг одоогоор анагаах ухаан олоогүй байгаа юм байна.

Эбола вирусыг тээгч болон тараагч нь сарьсан багваахай болон сармагчин бөгөөд тэдэнд хазуулах, болон тэдний биеэс ялгарсан шингэнээр дамжин халдвар хүний биед ордог аж.

Нэгэнд хүнд халдсан бол хүнээс хүн халдах нь маш амархан, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй өвчин гэнэ. Вирусын халдвар авсны дараа халуурах, хоолой болон булчин өвдөх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, улмаар дотор муухайрч бөөлжис цутган гүйлгэж эхлэх бөгөөд элэг бөөрний үйл ажиллагааг доголдуулж цус алдахад хүргэдэг аюулт өвчин ажээ.

Зураг