Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ Украйнд долоон сая ам.долларын тусламж өгнө

Б.Ууган, iKon.mn
2014 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ дорнод Украйныг сэргээхэд зориулж долоон сая ам.долларын тусламж үзүүлэх талаар АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. 

Тэрбээр сэргээн босголтонд зориулж тусламж үзүүлэх тухайгаа Украйны Ерөнхий сайд Арсений Яценюктэй утсаар ярихдаа мэдэгдсэн байна. Жо Байден Яценюктэй утсаар Украйны эдийн засгийн шинэчлэл, дорнод хэсэг дэх нөхцөл байдал, Боинг онгоцны сүйрлийн талаар мөн ярилцсан гэнэ.  

Түүнчлэн Орос улс Украйны дорнод хэсэг дэх босогчдод тусламж үзүүлсээр байгаа хэмээн батлаад ард иргэдийнхээ эсрэг дайн явуулж байгаа гол бурууг Киев дэх Төв засаглалд тохох биш харин босогчдод бүх бурууг үүрүүлж байгаа дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлжээ. 

Эргэн сануулахад энэ оны хоёрдугаар сарын сүүлээр Украйны баруун урд мужуудад засгийн газрын эсрэг олон нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ эхэлсэн юм.

Украйнд хүч хэрэглэсэн аргаар засаг солигдон, үүний араас Дээд Рад орос хэлийг бүс нутгийн статустай болгох хууль гарган батлахыг оролдсоны дараа ийнхүү Засгийг эсэргүүцсэн тэмцэл гарч, мужууд өөрсдийн тусгаар тогтнолыг зарлах болсон. Оросыг дэмжигч иргэдийн эсэргүүцлийн төв нь Донбасс хот болсон бөгөөд одоо ч салан тусгаарлагчид, Засгийн газрын цэргүүдийн хооронд тэмцэл өрнөсөөрр, Украйны нөхцөл байдал тогтворгүй байгаа юм.