Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Прагийн амьтны хүрээлэн монгол гэрээр гоёжээ

Зууны мэдээ
2014 оны 7 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

Прага хотын амьтны хүрээлэнд саяхан Тахийн өдөрлөг боллоо. Энэ үеэр тахийн хашаанд монгол гэр барьсан байна. Мөн Чехэд амьдардаг Монгол дуучдын тоглолт, сурын харваа болж, монголын тал нутаг онгон байгалийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ.

Энэ нь Прагийн амьтны хүрээлэнд амралтын өдрөөр очсон олон хүнд манай улсыг таниулж буй ажээ. Энэ үеэр Чех улсад суугаа Монголын ЭСЯ-ны зөвлөх Б.Баасансүрэн “Ховордож үгүй болох дөхсөн энэ амьтныг Монголд нутагшуулж байгаад баяртай байна.

Олон жилийн хөдөлмөр, хөрөнгө, мөнгөө зориулан ажиллаж буй амьтны хүрээлэнгийн төслийнхөнд гүн талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Прагийн амьтны хүрээлэнгийнхэн Говь Алтай аймгийн Тахийн талд жил 3-4 тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрч, тоо толгой нь нэмэгдэж байгаа юм.

Зураг