Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Соёлын өв, байгаль орчноо хамгаалахыг хүссэн хэнд ч "World Legacy Awards" нээлттэй

Л.Оюу, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 29
Өдрийн шуудан
Зураг зураг

-Сонирхуулахад-

Үндэсний газар зүйн нийгэмлэг “Ай-Ти-Би Берлин”-тэй хамтран аялал жуулчлалын хөгжилд зөв зохистой, бодитой хувь нэмэр оруулж буй улс орон, байгууллагыг шалгаруулахаар болжээ.

“World Legacy Awards” нэртэй энэхүү олон улсын уралдаанд манай улсын аялал жуулчлалын компани болон холбогдох байгууллагууд оролцож болох бөгөөд уралдаан таван төрлөөр явагдах юм байна.

Тодруулбал:

  • “Earth Changersy” буюу байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа, технологийн дэвшлийг хэрэгжүүлэгчийг шалгаруулах
  • “Sense of Place” буюу соёлын өвийг хамгаалах, сурталчлах үйлст оруулж буй бодит хувь нэмрийг үнэлэх 
  • “Conserving The Natural World” буюу байгаль дэлхийг хамгаалах үйлст оруулж буй бодит хувь нэмрийг үнэлэх 
  • “Engaging Communities” буюу орон нутаг, ард иргэд, хамт олон, засаг захиргаанд хүртээж буй нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг үнэлэх
  • “Destination Leadership” буюу улс орны аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр шат дамжлага бүрт хэрэгжүүлж буй туршлага, бодит үр дүн, сурталчилгааг бүхэлд нь үнэлэх гэсэн таван төрөлд оролцож болох аж.

Уралдааны материалыг ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар ирэх сарын 20 хүртэл хүлээж авах ажээ.

Дашрамд мэдээлэхэд сүүлчийн шатны оролцогчдыг ирэх аравдугаар сард Сингапурт болох “Ай-Тй-Би Ази-2014” шоун дээр, харин тэргүүн байрын эздийг “Ай-Ти-Би Берлин-2015” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнгийн үеэр зарлах юм байна.

Зураг