Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Товчоодод 24 цагийн хөдөлгөөнт эргүүл ажиллана

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 7 сарын 29
Зууны мэдээ

Нийслэлийн Засаг дарга Хүн, малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа.

Нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос сэргийлэх зорилгоор өчигдрөөс эхлэн аравдугаар сарын 15-ныг хүртэл хөдөлгөөнт эргүүлийг 24 цагаар ажиллуулахаар болжээ.

Хяналтын багынхан Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн “Цайз трейд” түүхий эдийн захууд, Баянзүрх, 22, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх-Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад гурван ээлжээр ажиллах юм.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид Авто техникийн шалган бүртгэх товчоогоор нэвтэрч байгаа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд үзлэг хийж, тарваганы арьс түүхий эд илэрсэн тохиолдолд хураан авч, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ хийлгэх юм байна.

Зураг