Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн 12 хувь ураны хайгуул, олборлолтын талбай болжээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар аймаг 82.9 мянган хавтгай дөр.км нутагтай гэтэл үүний 12% нь зөвхөн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул,олборлолтын талбай болжээ.

Сүхбаатар аймагт Цацраг идэвхт ашигт малтмал хайх зөвшөөрлийг Түмэнцогтоос бусад бүх сумд олгосон бөгөөд  Аревагийн охин компани Кожеговь ХХК-16, Гурвансайхан ХХК-2, Монгол Ураниум Ресурс ХХК-2 тусгай зөвшөөрөл тус тус эзэмшдэг аж.

Эдгээр компани түрүүчээсээ техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, 2013-2014 онуудад Ураны анхан шатны боловсруулалт “Шар нунтаг” гаргахаар гэрээ хэлэлцээр хийгдсэн байна.

Баян шарга ТББ-ын тэргүүн Л.Бор “Кожеговь ХХК сүүлийн хэд хоногт  Сүхбаатар аймаг дахь хайгуулын ажлыг идэвхжүүлж эхэлсэн. Ингэхдээ ураны хайгуулын стандартыг огт хэрэгжүүлэхгүй Африкийн загвараар гамшиг тарьж эхлээд байна" гэлээ.

Тус компанийн хувьд хайгуулын лицензээ өмнө нь хоёр удаа сунгуулчихсан бөгөөд энэ сарын 22-нд хугацаа нь дууссан. Лицензийн хугацаа дууссанаас хойш 10 хоногт багтан лиценз сунгах хүсэлтээ гаргавал гурав дахь удаагийн сунгалтыг хийж, хайгуулын есөн жил нь дуусан Кожеговь ХХК ашиглалтын зөвшөөрөл хүсэх эрхтэй болох ажээ.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга С.Дамдинсүрэн Ураны хайгуулын стандартыг ноцтой зөрчсөн байхад хяналт тавих үүрэг бүхий Цөмийн энергийн газар ямар ч хариуцлага тооцохгүй лицензийг сунгасаар байна. Ингэж хаа хаанаа хяналт тавих ямарч чадваргүй байгаа үед үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалж, хууль зөрчин  ураны хайгуулын ажил хийж байгаа эдгээр үйлдлийг цаг алдалгүй зогсоох хэрэгтэй байна” хэмээн ярьж байлаа.