Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Камеруны Ерөнхий сайдын орлогчийн гэргийг хулгайлжээ

Г.Уянга, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 29
Өдрийн шуудан
Зураг зураг
“Боко харам” бүлэглэлийнхэн дахин халдлага үйлджээ

Нигерийн зүүн хойд хэсэгт хэт даврагчдын “Боко харам” бүлэглэлийнхэн дахин халдлага үйлджээ. Өнгөрсөн ням гаригт болсон халдлагын үеэр багаар бодоход 30 хүн амь үрэгдсэн байна.

Тэдний дайралтад Нигерийн зүүн хэсэгт Камерунтай хиллэдэг Адамава мужийн ард иргэд өртсөн бөгөөд “Боко харам”-ынхан Камеруны Ерөнхий сайдын орлогчийн эхнэр болон өөр хэд хэдэн хүнийг хулгайлжээ.

Камерунд үүнээс өмнө ч хангалттай их түвэг учруулж байсан “Боко харам”-ынхан энэ удаа гэнэтийн дайралт хийсэн нь өшөөгөө авч буй хэрэг гэнэ. Өмнө нь тус бүлэглэлийнхэн Камеруны цагдаагийн хэсгүүд рүү хэд хэдэн удаа халдсан бөгөөд үүнийх нь дараа бөөнөөр баривчлах ажиллагаа явуулж “Боко харам”-ын 14 гишүүнд хууль бусаар зэвсэг хадгалсан, үймээн самуунд өдөөсөн бэлтгэсэн гэх хэргээр 10-20 жилийн хорих ялыг Цэргийн шүүхээс оноосон юм.

Энэ оны эхээр Олон улсын хүний эрхийн байгууллагаас гаргасан судалгаагаар “Боко харам”-ынхны гарт 2000 гаруй хүний амь үрэгдсэн гэж мэдээлж байсан.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Нигерийн Чибок хотын дунд сургуулийн 220 сурагч охидыг хулгайлсан нь одоо хэр хаана нууж буйг тодорхойлж чадаагүй байгаа юм.

Зураг