Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Жэжян мужийн гол цусан улаан өнгөөр урсчээ

Б.Даваахүү
2014 оны 7 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

Хятадын Жэжян мужийн Хинмейзоу тосгоны гол цусан улаан өнгөөр будагдсан тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн байна. Оршин суугчдын хэлж байгаагаар голын эрэг дагуу ямар нэг үйлдвэр байхгүйгээр барахгүй муждаа л цэвэр цэнгэг устайгаараа алдартай гол байжээ. 

Гэвч хэдхэн цагийн дотор уг голын уснаас хачин үнэр үнэртэж, цусан улаан өнгөөр урсах болсон гэнэ.  Нутгийн оршин суугчид цэвэр хуванцар саваас голоос ус хутган авахад усны өнгө маш тод байсан байна.  

Тосгоны иргэн На Ван “Манай тосгоны хэдэн хүн өглөө 05.00 цагт босоод гол руу харахад хэвийн байсан. Гэвч хэдхэн минутын дараа голын ус улаанаар будагдсан байсан. Энэ гол бол туйлын цэнгэг бөгөөд шууд уухад ч болохоор байдаг. Тосгоны иргэд энэ голоос байнга загас барьдаг. Энд голыг бохирдуулах ямар нэгэн үйлдвэр байдаггүй. Гэтэл яагаад ийнхүү улаан өнгөтэй болсоныг мэдэхгүй байна” гэж ярьжээ. 

Харин байгаль орчны мэргэжилтнүүд уснаас дээж аван шинжилсэний дараа хүнсний зориулалттай будаг байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Гэвч чухам хэн ийнхүү гол руу будагч бодис хийсэн нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.

Зураг