Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Төв банкнаас зарласан юанийн ханш 300 төгрөг давлаа

Ц.Эрдэнэ, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 29
Өдрийн шуудан

Өчигдөр Монголбанкны зарласан ханш ам.доллар 1,860.88 төгрөг, Хятадын юань 300 төгрөг 73 мөнгө болов.

Харин “Найман шарга” валют арилжааны төвд төв банкнаас зарласан дээрх ханшаас даруй таван төгрөгөөр өндөр үнэтэй арилжаалагдаж байна.

Ер нь сүүлийн өдрүүдэд валютын ханш, тэр дундаа ам.доллар, юанийн ханш тогтмол өсч байгааг иргэд ярьж буй юм. Энэ янзаараа ам.долларын ханш 2000 төгрөгт хүрч, юанийн ханш 300 төгрөг хол давах магадлал тун өндөр байна.

Төв банкны зүгээс яаралтай арга хэмжээ авахгүй бол хичээлийн шинэ жил дөхөх тусам үеэр ам.доллар, юанийн ханш улам өсөх магадлалтай юм.

Зураг