Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Австрали-Монголын найрамдлын бүлэг байгуулагдлаа

ikon.mn
2014 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Австралийн Холбооны парламентад Австрали-Монголын найрамдлын бүлэг албан ёсоор байгуулагдлаа

Тус бүлэг нь Австралийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд, сенатчдаас бүрдсэн нийт 22 гишүүнтэйгээр байгуулагджээ. Тэдгээрийн дотор Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Пэрри, Төлөөгчдийн танхимын дарга хатагтай Б.Бишоп, Австралийн Шадар сайд бөгөөд Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд У.Трасс нар багтсан байна.

Бүлгийн даргаар Австралийн парламентын Гадаад бодлого, батлан хамгаалах болон худалдааны  байнгын хорооны дэргэдэх Тусламж, гадаад бодлогын дэд хорооны дарга, Төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Ш.Стоун сонгогджээ.

Австрали Улсад 2013 оны 9 дүгээр сард парламентын ээлжит сонгууль болж, парламент шинээр эмхлэн байгуулагдсан бөгөөд Монголын бүлэгт эрх баригч-Либерал намаас 10 гишүүн, сөрөг хүчин-Хөдөлмөрийн намаас 9 гишүүн, мөн эрх баригч намтай эвсэн Засгийн газар байгуулсан Үндэсний намаас 3 гишүүн тус тус орсон байна.