Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Японы соёлын нийгэмлэгийнхэн БШУЯ-нд 1200 толь бичиг хандивлалаа

Б. Ганаа, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 28
Өдрийн шуудан
Зураг зураг

Япон, Монголын соёлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Күно Шожи Гифү, Монголын соёлын нийгэмлэгийн тэргүүн Сэжи Aндo нар манай сонины редакцид зочиллоо.

Дээрх хоёр байгууллага Оюунтүлхүүр сантай хамтран япон хэлний тайлбар толь бичгийг БШУЯ-нд хандивласан байна. Энэ болон танай хоёр орны соёлын харилцааны талаар ноён Күно Шожи, Сэжи Андо нартай ярилцлаа.

-Монголд ирээд хэр удаж байна. Монголын хүүхдүүдэд зориулж толь бичиг хандивлахаар ирсэн гэл үү? 

Күно Шожи: Манай байгууллага арав гаруй жилийн өмнөөс Монголтой харилцаатай үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ удаа Улаанбаатарын өөрчлөлтийг нүдээр үзэхээр ирсэн. Хоёр орны хүүхэд багачуудын сурч боловсроход чиглэсэн соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Нөгөө талаар хоёр орны хүмүүс хоорондоо нэвтрэлцэхийн тулд хэл чухал. Үүнийхээ хүрээнд энэ жил япон хэлний тайлбар толь бичгийг БШУЯ-нд өгөхөөр ирсэн юм. Нийтдээ 1200 ширхэг тайлбар толь гардуулах юм. Мөн Японы сурах бичигт Оюунтүлхүүрийн тухай орсон байгаа.

-Оюунтүлхүүр дуучны тухай хэддүгээр ангийнх нь сурах бичигт орсон юм бол?

-Дунд сургуулийнх нь гуравдугаар ангийн сурах бичигт оруулсан.

-Өөрсдийн нүдээр Монголын соёлыг харахад ямар санагдав. Хэр өөрчлөгдсөн байна вэ?

Күно Шожи: Би Монголыг ардчилсан нийгэм рүү шилжиж байх үеэс нь л мэддэг. Тэр үеэс ирж байгаа. Тухайн үетэй харьцуулахад гайхмаар өөрчлөгдөж, хөгжсөн байна. Надтай хамт найман хүн ирсэн. Японд очиж байгаа цаашдаа хоёр орны соёлын харилцааны талаар юу хийх вэ гэдгээ ярилцана.

Сэжи Андо: Миний хувьд Монголд анх удаагаа ирж байна. Японд байхдаа Монголын талаар олон удаа сонсч байсан. Хөдөө хээр газар, хүчтэй сүмочид байдаг гэсэн төсөөлөлтэй явсан. Ирээд харсан чинь шал өөр орчин угтсан. Байгалийн түүхийн музейгаар орсон. Ардын урлагийн тоглолт үзлээ. Бас Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдээр орсон юм байна. Үнэхээрийн баялаг түүхтэй орон юм. Бодож байснаасаа олон зүйлийг мэдэж авлаа.

-Оюунтүлхүүр санг анх байгуулалцсан гэл үү. Энэ удаа сангийн шугамаар ямар ажил хийх вэ?

Күно Шожи: Манай хоёр нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч нь Оюунтүлхүүр. Бид үргэлж соёлын харилцааг өргөжүүлэх талаар анхаарч ажилладаг. Байгуулагдсан цагаасаа эхлэн энэ талаар хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааныхаа хүрээнд “Сүхийн цагаан морь” зохиолыг дунд сургуулийнхаа сурах бичигт оруулсан. Энэ ажлыг дөрвөн жилийн өмнө хийсэн. Ардын урлаг болон хамтлагуудын тоглолтыг Японд тоглуулсан. Мөн Оюунаагийн тоглолтыг 100 гаруй удаа зохион байгуулж байсан юм байна. Бидний гол зорилго хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэх юм.

-Япон орны талаар бичсэн ном зохиол хэр олныг Монголд бэлэглэсэн бэ. Танай орны сурах бичиг Монголын талаар хэр орсон байдаг вэ?

Күно Шожи: Англи хэлний сурах бичигт Монголын соёл урлагийн тухай оруулсан. Англи хэл сурангаа Монголын тухай мэдээлэлтэй болно гэсэн үг. Оюунтүлхүүрийн дуулсан Цаасан шувуу дууг мөн англи хэлний сурах бичигт багтаасан байгаа.

-Монголын соёл урлаг хэр хөгжиж байна. Энэ талаар санал бодлоо хуваалцана уу?

Күно Шожи: Монгол Улс маш сайхан хөгжиж байна. Гэхдээ улс хөгжихийн хэрээр уламжлалт урлагаа орхигдуулаад байдаг. Өөрөөр хэлбэл, үндэсний урлагаа мартдаг. Манай улс гэсэн тийм байсан. Уламжлалт урлаг хаягдсан тал бий. Тиймээс уламжлалт урлагаа битгий орхигдуулаасай гэж хэлмээр байнa. Хөгжихийн хэрээр уламжлалт соёлоо хадгалж үлдэх хэрэгтэй. Хоёр орноос харилцан сурах зүйл их бий.

Сэжи Андо: Бид өчигдөр жуулчны баазад очиж соёлын талаар яриа өрнүүлсэн. Тэр үед бөөгийн бүжиг бүжиглэхийг харсан. Тухайн үед сэтгэл их хөдөлсөн. Тэгэхээр уламжлалт зан үйлээ битгий мартаасай гэж захимаар байна.

-Япон улсаас манай улсад уламжилж буй нэг зүйл бол нар харах аялал байгаа. Шинэ жилийн анхны нарыг харах аялалд олон хүн хамрагддаг болсон.

-Ийм үг сонссон чинь сайхан санагдлаа. Япончууд шинэ оны нарыг харж санаж бодсон зүйлээ шивнэдэг.

Зураг