Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ Юкосийн эздэд 50 тэрбум доллар төлөх шийдвэр гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Дөнгөж сая Нидерландын Гааг хотод байрлах олон улсын шүүхээс Юкос компаний хувь нийлүүлэгчдэд ОХУ-ын засгийн газар 50 тэрбум долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргалаа.

Арбитрийн шүүхээс хэргийг судалж үзсэний дараа ОХУ-ын эрх баригчид тус компанийг хүчээр дампууруулсныг тогтоожээ.

Юкос нь нэг үе Оросын хамгийн том газрын тос олборлогч байсан билээ.

Үүний хариуд ОХУ-ын гадаад хэргийн сайд Орос улс нь өөрийгөө хамгаалах бүх л боломжит хууль зүйн арга хэрэгслийг ашиглах болно гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: bbc.com