Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Аваадорж: Улс төр, эдийн засаг хүртэл хөрстэй холбоотой

Ч.Гантулга
2014 оны 7 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

Монголд анх удаа хөрс, түүний онцлог болон тулгамдаад байгаа асуудлын тухай “Хөрс судлал” ном гарчээ. Номын зохиогч доктор профессор Д.Аваадоржтой ярилцлаа.

-Шинэ номын хур буулгасан танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Монголдоо анхны гэсэн тодотголтой энэ номынхоо тухай танилцуулаач?

-Оюутан залуустаа зориулж хөрс судлалын анхны сурах бичгийг гаргалаа. Энэ номыг би нийгмийн захиалга гэж бодож байгаа. Учир нь өнөөдөр манай нийгэмд газрын, хөрсний асуудал хүндээр тавигдаж байна. Хөрсний элэгдэл, эко системийн асуудал хүн бүхний анхаарлын төвд байгаа. Гэтэл үүнийг зохицуулдаг хөрс гэдгийг бид мэдэхгүй байна. Хөрсөө мэдэхгүй байж түүнийг хамгаалж, бүрэн дүүрэн ашиглах боломжгүй.

-Бид өнөөдөр хөрсний тухай ярьж, түүнийг сүйтгэж байгаа хэрнээ яаж сэргээн засварлахаа мэддэггүй юм шиг?

-Аргагүй шүү дээ. Манай их, дээд сургуулиудад хөрс судлалын хичээлийг хангалттай сайн орохгүй байна. Хөрс бол байгалийн цөм шүү дээ. Тэгэхээр энэ хорвоо, дэлхийд амьдарч байгаа хүн бүхний мэдэх ёстой мэдлэг нь хөрс судлал юм. Улс төр, эдийн засаг хүртэл хөрстэй холбоотой. Ус хүртэл хөрсөнд буудаг. Яаж шингэх вэ, хаашаа урсдаг вэ гээд бүх зүйлийг л хөрс зохицуулдаг юм. Өмнө нь хөрсийг зөвхөн хөдөө, аж ахуйтай л холбож тайлбарладаг байлаа.

Мал бэлчээр, ургац төдийхнөөр. Гэтэл одоо хүн амьтан, энэ ертөнц байх нь уу, үгүй юу гэдгийг ч хөрстэй холбож байгаа. Дэлхий даяар дулаарч байна гээд шуугиад байдаг. Үүнийг зохицуулах гол систем нь хөрс байдаг юм. Хүлэмжийн хий, хуурайшилтыг бас хөрс л зохицуулдаг. Харин манайд үүнийг мэддэг мэргэжилтэн цөөхөн юм. Бүгд л мэддэг юм шиг том, том дуугарч байна. Миний ном үүнд л хэрэг болох байх гэж найдаж байгаа.

-Та амьдралынхаа 50 гаруй жилийг хөрс судлалын ухаанд зориулсан хүн. Таны дүгнэлтээр Монголын хөрсний гол онцлог нь юу юм бэ?

-Хүмүүс намайг ном бичээч гэж олон жилийн өмнөөс санал тавьж ирсэн. Магадгүй энэ 50 гаруй жил хөрс гэж хашгирсан юм чинь ирээдүй хойч үед юм үлдээж магадгүй гэж бодсон байх. Монгол орны газар нутаг арвин. Дэлхийн дунджаар нэг хүнд хоёр га ноогддог юм. Харин манайд 55,8 га ноогддог юм. Үүнээс харахад манай улсын нэг хүний эзэмших газрын-хэмжээ дэлхийд хамгийн дээгүүр байна.

Энэ бол бидний өвөг дээдсийн үр хүүхдэдээ үлдээсэн баялаг юм. Харин бид үүнийг чанарын хувьд муутгахгүй, тооны хувьд багасгахгүй эдэлж хэрэглээд дараа үедээ өвлүүлэн үлдээх үүрэгтэй юм. Монгол орон төв ази, зүүн өмнөд азийг дамнаж оршсон уулархаг орон. Манай орны хөрс жигд бус нэг газраа сайн, үлдсэн газраа муу байх жишээтэй.

Харин үүнийг нийтээр нь “эмзэг” гэж нэрлэДэг юм. Өөрөөр хэлбэл бид бүх нутгийнхаа 70 гаруй хувийг бэлчээрт ашиглаж ирсэн. Гэтэл дэлхийд энэ үзүүлэлт өөр байдаг юм. Зөвхөн 2'0 гаруй хувийг л бэлчээрт ашигладаг. Мөн Монгол орны нутаг харилцан адилгүй нэг хэсэг нь зөвхөн байгалийн араншингаас хамаардаг бол нөгөө хэсэг нь хүний үйл ажиллагаанаас болоод эвдрэн сүйрч байна. Манай улсын ойт хээрийн бүс хамгийн ихээр доройтож байгаа.

-Манай хөрс эвдэрч, сүйрч байгаад уул уурхайн компаниудын нөлөө их байна уу. Та ямар байр суурьтай байна?

-Уул уурхай байх ёстой зүйл. Одоо хүмүҮс олон зүйл ярих юм. Зарим нь уул уурхайгаа ашиглая гэхэд нөгөө хэсэг нь бүр болъё гэж байна. Би аль, алийг нь зөв гэж боддог. Ашигт малтмалаа дараа үедээ үлдээе би хэрэглэхгүй гэх хүн гарахгүй биз. Гэхдээ үүнийг зөв ашиглах хэрэгтэй юм шүү. Хөрсөө мэдэхгүй болохоор л буруу ашиглаад байна. Үүнийг ярьж байгаа болохоос хийж байгаа зүйл үнэндээ алга.

Би яг энэ асуудлаар хөдөө орон нутгаар явах гэж байна. Магадгүй цаасан дээр л нөгөө дахин сэргээлт нь явдаг байх даа. Түүнээс ухсан газраа сэтгэл гаргаад сэргээж байгаа улс ховорхон шүү дээ. Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөвхөн хил хязгаараар хэмжиж болохгүй. “Монголын хил дархан байна” гээд болдог юм биш. Яахав энэ чухал л даа. Гэхдээ хойч үед газар нутаг нь хэрэгтэй. Тэд эрүүл газарт гишгэх ёстой шүү дээ. Үүнд нийтийн мэдлэг хэрэгтэй.

-Хөрс судлалын мэргэжилтэн ховор байна гэж та ярьсан. Учир нь юунд байна. Энэ мэргэжлийг сонирхох залуус ховорхон байна уу?

-Миний үеийн судлаачид ховордож дээ. Бид чинь жинхэнэ хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан улс. Харин одоо энэ мэргэжлийг ойлгож, хайрлах хүмүүс ч бага юм. Дээрээс нь шинжилгээ хийх төв лаборатори ч ховорхон. Ийм нөхцөлд хэн ажиллахыг хүсэх вэ дээ. Өнөөдөр хөрс судлагчдад тавих шаардлага хамгийн муу байна. Mөн хөрсний хичээлийг сургуулиудад түлхүү заамаар байгаа юм. Заалгахгүй байгаа хүүхдүүд юу ойлгож судлах юм бэ.

-Та Орост мэргэжил эзэмшсэн. Тухайн үеийн Оросын сургалтын систем ямар байв?

-Оросын шинжлэх ухааныг магтахгүй байхын аргагүй. Хөрс судлалын үндсийг тавьсан улс шүү дээ.

Зураг