Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Израйл гал зогсоох хугацааг дахин сунгалаа

Б.Даваахүү
2014 оны 7 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг
НҮБ-ын шаардлагыг хүлээн авч 24 цагаар сунгахаар болсон юм

Израйлийн тал өчигдөр Палестины Газын зурваст гал зогсоох хугацааг өнөөдөр өглөөний 00.00 цаг хүртэл сунгаж байгаагаа мэдэгджээ.

Нэрээ нууцалсан Израйлын Засгийн газрын төлөвлөгч “Парламентийн хуралдаанаар галаа зогсоохыг шаардаж буй НҮБ-ын хүсэлтийг хүлээн авч, энэ сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл гал зогсоохоор болсон” хэмээжээ.

Израйлын тал болон Хамас бүлэглэл нь өнгөрсөн бямба гарагийн 08.00 цагаас хойш 12 цагийн хугацаанд гал зогсоох хэлэлцээрт тохиролцоонд хүрсэн юм.

Хоёр талын аль аль нь энэ амлалтдаа хүрсэн. Дараа нь Израйл ням гарагийн 00.00 цаг хүртэл дахин дөрвөн цагаар сунгах санал тавьсан юм.

Улмаар НҮБ-ын шаардлагыг хүлээн авч 24 цагаар сунгахаар болсон бөгөөд Газын зурвас руу хийх дайралтаа зогсоосон байна. Харин Хамас энэ саналыг дэмжихгүй гэдгээ мэдэгджээ.

Зураг