Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Генийн өөрчлөлттэй цагаан будаа Хятадад элбэг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Ухань мужийн зах, дэлгүүрүүдээс генийн өөрчлөлттэй цагаан будаа ихээр илэрчээ. Уг нь Хятад улс ийм төрлийн цагаан будааг тариалах, борлуулахыг хориглодог хуультай.

CCTV-ийн сурвалжлагчид уг захаас санамсаргүй байдлаар таван уут будаа сонгож шинжлүүлэхэд гурав нь генийн өөрчлөлттэй сортынх байсан гэнэ.

Телевизийнхэн бас Хунань, Аньхуй, Фужиан мужуудад ийм будаа зарагдаж байгааг илрүүлсэн байна.

Эдгээр сортууд нь Хятадын эрдэмтдийн гаргаж авсан шавьжны эсрэг үйлчилгээтэй хувилбарууд байжээ. Харин тариалж борлуулах эрхийг нь хориглосон байдаг юм байна.

Эх сурвалжууд мэдээлж байгаагаар Европын Холбоонд экспортолсон цагаан будаанаас мөн ийм төрөл илэрч байжээ.

Харин лабораторийн хүрээнд туршиж байсан цагаан будааны үр хэрхэн алдагдаж тариалагдсан нь асуудал үүсгээд байна.

Хятад улс цаашдаа ийм генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатгах хэрэгтэй байгааг CCTV мэдээлжээ.

 

Эх сурвалж: The South China Morning Post


Жич: 2014 оны эхний 6 сарын байдлаар Манай улсын цагаан будааны импортын 91.4% -ийг БНХАУ нийлүүлжээ. 

Цагаан будааны импорт /кг/

Цагаан будааны импорт /мянган ам.доллар/

Статистик мэдээллийн эх сурвалж: ГЕГ-ын мэдээллийн сан