Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Конгрессын компьютерүүд Википедиагийн хар жагсаалтад оржээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон цахим нэвтэрхий тольд байршуулсан нийтлэлүүдэд зохисгүйгээр засвар хийж байгаа АНУ-ын Конгрессын компьютерүүдээс нэвтэрдэг хэрэглэгчидтэй Википедиа тэмцэхээр болжээ. 

Конгрессын төлөөлөгчдийн танхимын үл мэдэгдэх ажилтны оруулсан олон зөрүүтэй мэдээлэл байгаа бөгөөд жишээ нь “Саран дээр газардсан тухай үгсэн хуйвалдааны онол” гэсэн нийтлэл дээр энэхүү онолыг тараахад Кубын засгийн газар оролцсон гэж зассан байжээ. Энэ мэтчилэн олон зөрүүтэй мэдээлэл оруулж байгаа учир Википедиа АНУ-ын Конгресстой холбоотой бүхий л IР хаягаас нэвтэрч засвар хийх боломжгүй болгох шийдвэр гаргасан байна. 

Олон зөрүүтэй мэдээлэл оруулж байгаа учир Википедиа АНУ-ын Конгресстой холбоотой бүхий л IР хаягаас нэвтэрч засвар хийх боломжгүй болгох шийдвэр гаргасан байна. 

Энэ шийдвэр 10 хоног хүчин төгөлдөр байх бөгөөд энэ хугацаанд “зоргоороо” хэрэглэгчид Википедиагийн нийтлэлүүдэд засвар хийх боломжгүй болох юм.

Харин энэ мэдээлэл гарсан даруйд төлөөлөгчдийн танхимаас хэн нэгэн нь интернэтэд эсэргүүцлийн захидал нийтлэсэн байна.

Захидалд “хоёр гуравхан хүний ” үйлдлээс болж 9000 ажилтан хохирох ёсгүй гэж бичсэн байжээ. 



Энд дуулгахад, олон хэл дээр хувилбартай цахим нэвтэрхий толь 39 бүсийн төлөөлөгчийн газартай “Фонд Википедиа” хэмээх Америкийг төрийн бус байгууллагын эзэмшилд байдаг юм. Нэвтэрхий толийн нэрийг вики буюу цахим хуудасны үйл ажиллагааны технологи , энциклопедия буюу нэвтэрхий толь гэсэн үгнүүдийн нийлбэрээс бүтсэн байна. Энэхүү цахим нэвтэрхий толины гол онцлог нь Википедиягийн дүрмийг дагаж буй аливаа хэрэглэгчид нийтлэлд нийтлэлд засвар оруулах боломжтой байдаг. 

Тиймдээ ч дэлхийн өнцөг булан бүрийн сайн дурынхан нийлж, 276 хэлээр энэхүү нэвтэрхий толийг олны хүртээл болгодог бөгөөд одоогийн байдлаар 30 сая гаруй нийтлэл, мэдээллийн сантай, 2013 оны гуравдугаар сарын байдлаар гэхэд 57 сая хүн зочилсон дэлхийн томоохон цахим нэвтэрхий толь болсон юм.