Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа Бээжинд болно

ikon.mn
2014 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл зургаадугаар сард БНХАУ-ын Бээжин хотод албан ёсны айлчлал хийсэн билээ.

Тус айлчлалын хүрээнд Бээжин хотын дарга Ван Аньшүньд тодорхой төслүүдэд хамтран ажиллах санал тавьсан бөгөөд Бээжин хотын томоохон худалдааны төвүүдэд 1000 шоо метр хүртэл талбайд өөрсдийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ зарж сурталчлахаар  тохиролцсон юм.
 
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамж гарч, БНХАУ-ын Бээжин хотод 2014 оны  09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны хооронд Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор “Импортын бараа бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар боллоо.
 
Нийслэлээс үндэсний үйлдэрлэгчдээ  төсвийн бодлогоор дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд хотын  үйлчилгээ, тохижилт, бүтээн байгуулалтын ажилд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг болсон