Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Яаралтай нүүхийг санууллаа

Монголын мэдээ
2014 оны 7 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34, 35 дугаар байрны оршин суугчид барилгын хана нураад байна гэсэн дуудлагын дагуу дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын хошууч Ж.Ганхүү, ахлах ахлагч Б.Батбилэг нар газар дээр нь хүрэлцэн очиж байдалтай нь танилцсан байна.

Энэ талаар албаны хүнээс тодруулахад, 34 дүгээр байр нь 1963 онд ашиглалтад орсон. 48 айлын орон сууц 49 өрхийн 185 хүн амтай. Барилгын хийц нь тоосго, дээвэр төмөр, шувуу нуруу нь мод, шал мод, подвол, салхивчийн нүх байхгүй.

Цахилгааны утас дээврээр суурилагдсан цахилгааны утас хуучирч муудсан гал гарах өндөр магадлалтай юм байна. Улмаар дулааны шугам хуучирч муудсан, айлын шалан доогуур хийгдсэн.

Шугам хагарвал тэр айлын шалыг бүрэн хуулж засварладаг. Тааз модон муудаж ялзарсан байнга нуралт өгч байгаа. Дээврийн төмөр салхинд хуурчихсан, дээврээс борооны ус нэвт гоождог.

35-р байр нь 1968 онд ашиглалтанд орсон. 48 айлын орон сууц. 48 өрхийн 200 хүн амтай. Барилгын хийц нь тоосго, дээвэр төмөр, шувуу нуруу нь мод, шал мод, подвол, салхивчийн нүх байхгүй.

Цахилгааны утас дээврээр суурилагдсан цахилгааны утас хуучирч муудсан гал гарах өндөр магадлалтай. Дулааны шугам хуучирч муудсан, айлын шалан доогуур хийгдсэн.

Шугам хагарвал тэр айлын шалыг бүрэн хуулж засварладаг. Дааз мод нь муудаж ялзарсан байнга нуралт өгч байгаа. Дээврийн төмөр салхинд хуурчихсан, дээврээс борооны ус нэвт гоождог.

Иймд 34,35 дугаар байрны нийт 97 айл өрхөд онцгой байдлын хэлтэс хорооноос барилгын хийц бүтээц шаардлага хангахгүй, нурах аюул тулгарсан байгаа” гэв. Тиймээс дээрх айлуудыг яаралтай нүүж, аюулгүй байдлыг хангаж байх талаар заавар зөвлөгөө өгч, шаардах хуудас тараах ажлыг зохион байгуулсан байна.

Зураг