Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Торонтогийн дарга баяраа архигүй тэмдэглэнэ

Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 25
Өдрийн шуудан
Зураг зураг

Канадын томоохон хотын нэг Торонтогийн мэр Роб Форд элдэв шуугианд нэр холбогдох дуртай нэгэн.

Тэрбээр жил бүр хотын иргэдээ цуглуулан “Форд-фест” нэртэй баяр зохиодог.

Дуу хөгжмөөс гадна ил гал дээр мах шарж нийтээрээ наргиж цэнгэдэг баяраа энэ удаа хотынхоо хамгийн том цэцэрлэгт хүрээлэнд ямар ч архи дарсгүйгээр тэмдэглэхээр болжээ.

Гэхдээ энэ нь хотын даргын санаачилгаар биш. Нийтийг хамарсан энэ арга хэмжээнд спиртийн төрлийн ундаа хэрэглэхийг Хотын архи болон мөрийтэй тоглоомын асуудлаарх комисс зөвшөөрөөгүй гэнэ.

“Форд-фест”-д Торонтогийн иргэд олноороо цугладаг. Хэдийгээр улс төрөөс ангид баяр гэх ч өмнөх жилүүдийн “Форд-фест”-ийн нээлтээр хотын дарга өөрийнхөө ажлыг тайлагнан том илтгэл танилцуулдаг байсан нь түүнийг баяраар далимдуулан сонгуулийн өмнөх шоугаа хийх нь гэх хардлагыг өрсөлдөгчдөд нь төрүүлээд байгаа аж.

Тэгээд ч Роб Фордыг шоучин, хатуу сархад зооглон хөлчүүрсэн үедээ элдэв хэрэгт орооцолдомтгой гэдгээр нь Канадаар зогсохгүй мэддэг юм.

Зураг