Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Голын усанд 56 хүн осолджээ

Зууны мэдээ
2014 оны 7 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

-Сэрэмжлүүлэг-

Гол усны төвшин нэмэгдсэнээс иргэд осолдох тохиолдол гарсаар байна. Өчигдрийн байдлаар нийт 56 хүн голын усанд живж амиа алджээ.

Тэдний 10 нь бага насны хүүхэд байна. Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд 18 хүн голд орж эрсэдсэн бөгөөд тэдний дунд хоёр сартай хүүхэд ч байжээ.

Мөн Сэлэнгэ аймагт зугаалгаар явж байсан оюутан таван залуу Ерөө голд живж нас баржээ.

Тиймээс гол мөрний сав газарт суурьшсан айл өрх болон амралт зугаалгаар явж буй хүмүүсийг хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, баталгаатай зам, гүүрээр зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Зураг