Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

С.Цогтбаяр: Хөлсөөрөө олсон 10 сая төгрөгийг маань нүдэн дээр минь устгачихаар бухимдаад л ...

Б.Ану
2014 оны 7 сарын 25
iKon.MN

Гражаа нураалгасан шог зураг зураач С.Цогтбаярын мэдээлэл олон хүний анхаарлыг татаад байна. 

Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк, твиттер дэх хуудсуудаараа мэдээлж буй. 

Гражаа нураалгасан тэрбээр энэхүү зөвлөгөөг хүссэн юм. 


Зөвлөгөө хүсэж байна...

Манай гражийн газар жил болгон газар эзэмшсэн төлбөрөө төлж байсан кадастр дээр тэмдэглэгдсэн газар.

Цэрэг цагдаатай ирсэн хүмүүсийн тайлбараар Улс нийслэл газраа авч байна урьд нь анхааруулсан гэнэ. Ажил үүргээ гүйцэтгэж яваа энэ залууст юуны буруу байхав.  Газраа авах нь хууль ёсны хэрэг болов чиг газар дээр байгаа 30 гаруй иргэний багаар бодоход 200 сая төгрөгний өмчийг хэн хариуцах хохирлыг барагдуулах ёстой юм бол? 

Энэ хүмүүсийн хохирлыг зах зээлийн дунджаар бодоод л барагдуулж нөхөн төлбөрийг өгөөд нураавал угаасаа нээх үхэлдээд байх хүмүүс алга харагдана лээ. 

Миний хувьд ямар нэг бизнесгүй жирийн нэг иргэний хувьд 10 сая төгрөг бага мөнгө биш. Дээр нь өвөл дөхөж байхад гражгүй болно. Жинхэнэ асуудал граж шинээр авахад 20-30 сая төгрөг.

Наддаа л хөөрхөн асуудал биш үү? Тэгээд энэ газар дээр нь зам, цэцэрлэг, тоглоомын талбай баривал би энд оршин суудаг хүний хувьд хоёр гараа өргөөд дэмжинэ.

Гэтэл хаа байсан Сонгинохайрхан дүүргийн нэг иргэнд Үйлчилгээний зориулалттай байшин бариулахаар захирамж гарсныг нь өнөөдөр л олж мэдлээ.

Энэ чинь шударга ёс уу. Хэсэг иргэнээс хувийн өмчийг трактороор дайрч нурааж аваад танилтай нэгэнд нь өгдөг? Харин ч эндэхийн хүмүүс орилж хашгирч дайрсангүй тайван хараад л нураалгалаа.

Ихэнх нь эзгүй хөдөө гадаа явсан гэнэ. Амь биш заяа биш хэрэлдэж хэлэлцэх юм алга зүгээр бухимдал төрж тэрийгээ та нартай хуваалцаж зөвлөх гэсэн юм. Ингэхэд бид ямар нийгэмд амьдраад байна аа? "Уур минь хүрч байна"


Энэ бүхний эцэст тэрбээр  "Граж, ТҮЦ гэх мэт түр байгууламжид тооцогддог тул үл хөдлөх юм уу газрын гэрчилгээ угаасаа байдаггүй гэнэ. Кадастрын зурагт гражаар тэмдэглэгдсэн зураг нь бий. Газар нь төрийн өмч учир иргэн тухайн газар ашигласан төлбөрөө төлөөд дүүргийн газрын албанд тушаагаад явдаг юм гэхээр нь жил бүр өгдөг байсан.

Тэрийг нь ч авдаг байсан. Би газрыг нь гээгүй юм аа.  Хөлсөөрөө олсон 10 сая төгрөгийг маань нүдэн дээр маань устгачихаар бухимдаад л 10 мөр юм бичсэн юм. Иргэн хүнд ядахдаа юм бичих үзэл бодлоо илэрхийлэх эрх нь үлдсэн байгаа байлгүй дээ..." гэжээ. 

Түүний энэхүү пост, твиттер дэх жиргээнүүд олон хүний дэмжлэгийг аваад байна. 

Хамгийн сонирхолтой нь нураасан гражны газар дээр хувь хүний үйлчилгээний байгууламж барих гэж байна. Хувийн өмчийг төрийн нэрээр нураалгаж байж огт нөхөн төлбөрийн асуудал яригдахгүй байгаа юм. Тиймээс холбогдох хууль, хяналтын байгууллага төрийн нэрээр хувийн хөрөнгөнд халдаж буй энэ үйлдэлд анхаарлаа хандуулна хэмээн найдаж байна. 

Та энэ талаар илүү мэдээллийг @satso999 твиттер хаягийг дагаж мэдэх боломжтой.