Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дулаалгын аян есдүгээр сард эхэлнэ

ikon.mn
2014 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

 2014 оны 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 30-ны хооронд дулаалгын аяныг зохион байгуулахаар боллоо.

Жил бүр зохион байгуулдаг энэхүү аяны хүрээнд дулаалгын материал,эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлдэг, импортолдог аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тэдний бүтээгдэхүүнийг иргэдэд хямд үнээр борлуулахаар төлөвлөж байна.

Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан аянд гэр, орон сууцаа хэрхэн дулаалах талаар сургалт, сурталчилгааны нээлттэй өдөрлөгийг нийслэлийн 9 дүүрэг тус бүр дээр зохион байгуулсан юм.

Тус өдөрлөгийн үеэр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон импортлон оруулж ирдэг 22 компанийг урьж оролцуулан бүтээгдэхүүн үйлчилгээг иргэн, олон нийтэд танилцуулан ажилласан байна.

Иргэд орон гэрээ дулаалж, сайжруулсан зуух хэрэглэснээр хүйтний улиралд нийт 163,900 төгрөг хэмнэх боломжтой гэсэн судалгааг Агаарын чанарын албанаас гаргажээ.