Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Буянт-Ухаа” хороололд цогцолбор барихад бэлэн боллоо

М.Цэцэг
2014 оны 7 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

“Буянт Ухаа” хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг хүлээлгэн өгөх нээлтийн ажил өчигдөр боллоо.

Монгол Улсын Засгийн Газар 2012-2016 үйл ажиллагааны хөтөлбөр”-т шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, инженерийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж байгуулахаар заасан.

Мөн усан хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж, дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан байдаг. Энэ хүрээнд дээрх ажил амжилттай хэрэгжиж байна.

Уг арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Өнөөгийн зах зээлд нийцсэн гэх тус хороололд дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээ баригдсанаар олон давуу талтай болж байгааг албаны хүмүүс хэлж байв.

Тухайлбал, 15 мянган айлын орон сууцны барилга, 7500 хүүхдийн сургууль, 3750 хүүхдийн цэцэрлэг, 60 ортой ахмадын эмнэлэг болон төрийн байгууллага, спорт цогцолборын барилгууд барьж болохоор төлөвлөгдсөн байна.

Зураг