Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Содномдорж харцага сумынхаа ойд түрүүллээ

Д.Мөнх
2014 оны 7 сарын 25
Зууны мэдээ
Улсын харцага Ц.Содномдорж

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын түүхт 90 жилийн ойн баяр наадамд хүчит 128 бөх зодоглосноос тус сумын харъяат улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүллээ.

Энэ барилдааны үзүүрт арван жилийн өмнө түрүүлж байсан улсын начин Б.Баянмөнх шалгарав.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харъяат улсын начин Н.Бүрэнбаатар, аймгийн арслан П.Гантөгс нар шалгарсан юм.

Дашрамд дурдахад, Н.Бүрэнбаатар начины аав Ё.Наранцэцэг арслан Тосонцэнгэл суманд төрсөн билээ.

Зураг