Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Буянт ухаа 1” хорооллын сугалааг дахин хойшлуулжээ

ikon.mn
2014 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт ухаа 1” хорооллын захиалагчийг тодруулах хоёр дахь шатны сугалааг энэ сарын 25-н буюу маргааш 15.00 цагт Спортын төв ордонд зохион байгуулахаар тов тогтоосон ч хойшлуулах шийдвэрийг гаргажээ.

Хойшлуулах шийдвэрийг ийн гаргасан нь иргэдээс ирүүлсэн санал хүсэлттэй холбоотой аж. Иргэдийн зүгээс “Зуны амралт эхэлж, хөдөө орон нутагт амарч байгаа тул  сугалаанд оролцох боломжгүй байна. Сугалааг хойшлуулж өгнө үү” гэжээ. Иймээс ТОСК-аас иргэдийн санал хүсэлтийн харгалзан үзэж сугалааг хойшлуулах болсон байна.