Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Налайхад барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулна

ikon.mn
2014 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт нүүлгэн шилжүүлэхээр болсон байна

Налайхад барилгын материлын нэгдсэн зах худалдааг төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бол үүнтэй зэрэгцэн “Барилгын материалын үйлдвэр технологийн паркийн цогцолбор” байгуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөлт хийжээ.

Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах тус бүсэд 21 иргэн, 24 аж ахуйн нэгж байгууллага байдаг байна.  

Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулснаар дэвшилтэд технологи үйлдвэрлэлд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй олон улсын шаардлага хангахуйц барилгын үйлдвэрлэл хөгжих юм.

 Мөн 1500 гаруй ажлын байр нэмэгдэнэ гэж үзжээ. Энэхүү цогцолборыг барьж байгуулахын тулд бэлтгэл ажлыг ханган ажиллах чиг үүрэг бүхий төслийн нэгж байгуулах шаардлагатай болжээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дээрхи асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар тогтлоо.