Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Алтаргана” наадмаас Монгол Улс 25 медаль хүртлээ

Н.Болд
2014 оны 7 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг

XX дахь удаагийн “Алтаргана-2014” наадмыг өнөө жил Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ССАЖЯ болон Хэнтий аймгийн ЗДТГ, Дадал сум хамтран зохион байгуулсан билээ.

Энэ жилийн “Алтаргана” наадам урлаг, спортын 13 төрлөөр зохион байгуулагдаж, оролцогчид ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.  

Тодруулбал, их нас, соёолон, дааганы уралдаан, буриад бөхийн барилдаан, буриад сурын харваа, “Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлаг, хамтлагуудын уралдаан боллоо.

Мөн  үлгэрч, туульч, ерөөлч, магтаалчдын уралдаан, Буриадын орчин үеийн дууны уралдаан /нийтийн, эстрад, мэргэжлийн/, Буриад ардын дуу дуулаачдын уралдаан /4 насны ангиллаар/, Буриадын уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэргийг амжилттай зохион байгууллаа.

Тэгвэл тэмцээний дүн гарахад,  эхний байрт ОХУ 10 алт, 10 мөнгө, 10 хүрэл хүртэн шалгарсан бол  Монгол Улс 9 алт, 9 мөнгө, 7 хүрэл медал хүртэж, дэд байрт шалгарлаа.  Харин  БНХАУ нэг алт, нэг мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, гутгаар байрт шалгарсан юм.  

Зураг