Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Хятад руу газ нийлүүлэх тухай хэлэлцэнэ

PURPLEBOOK
2014 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол улс Хятад руу газ нийлүүлэх тухай хэлэлцээрийг ирэх сард хийхээр төлөвлөж байна. 

Ингэснээр гадаад худалдаанаас гадна гадаадын шууд хөрөнгө оруулалтыг өсгөх боломжтой гэж үзэж байгаа юм. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хэлэхдээ "Нүүрснээс газ гаргах үйлдвэр бариж, Хятад руу нийлүүлэх тухай гэрээ байгуулахаар төлөвлөж байна" гэлээ. 

Тэрээр үйлдвэрлэл 2019 онд эхлэхээр төлөвлөгдсөн байгаа гэсэн юм. Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Ирэх сард Монголд болох Хятадын тэргүүний айлчлалын үеэр Sinopec Group-тэй урьдчилсан гэрээ байгуулахаар зорьж байна. Харин зардал, хэмжээ, хэн нь нүүрс олборлох вэ гэх зэрэг нарийн асуудал хараахан шийдэгдээгүй байна” гэв. 

Өнгөрсөн жилийн 10-р сарын 25-нд Sinopec Group–ийн ТУЗ-ийн дарга Fu Chengyu Монголын талтай энэ талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. 

О.Эрдэнэбулганы хэлснээр жилд 80 сая тн нүүрсийг хийжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр жилд 15 тэрбум м3 газ үйлдвэрлэх юм байна. 

Харин О.Чулуунбат "Төслийн нийт санхүүжилтийн хэмжээ 3-5 тэрбум ам.доллар болох юм. Хятадын Оростой байгуулсан газ нийлүүлэх гэрээний хүрээнд жилд 38 тэрбум м3 газ нийлүүлэхээр тохиролцсон" гэлээ. 

Албаны хүмүүс "Бид өмнөө илүү зорилго тавьж байна. Зөвхөн түүхий эд экспортлох биш газ шиг эцсийн бүтээгдэхүүн экспортломоор байна. Бид хүрэн нүүрс зарах биш харин түүнийг газ болоод экспортлох хэрэгтэй” гэж үзэж байна.  

МОНГОЛ УЛС ХААНААС БАЙГАЛИЙН ХИЙТЭЙ БОЛОХ ВЭ?