Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Цаг тэврүүлээд 60 доллар олдог бүсгүй

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын иргэн Саманта Хесс хэмээх 30 настай бүсгүй сонин бизнес эрхэлдэг болжээ.

Тэр өөрийгөө мэргэжлийн тэврэгч гэж үздэг бөгөөд хайр халамж мэдрэхийг хүссэн хэнтэй ч зүгээр л тэврэлдэж хэвтсэнийхээ төлөө цагт 60 доллар олдог.

Анх энэ санаагаа Free Hug буюу үнэгүй тэврэлт хийх хөдөлгөөний үеэр олжээ. Одоо тэр долоо хоногийн зургаан өдөр, өдөрт 5 удаа тэврэх үйлчилгээ үзүүлээд сард 7200 орчим доллар олдог.

Тиймээс өмнөх ажлаа ч орхижээ. Хэрвээ үйлчлүүлэгч нь хил хязгаараас хэтрэх гэж оролдвол сануулаад үйлчилгээг зогсоодог гэнэ.

Мөн үйлчлүүлэгчийнхээ хүссэн байрлалаар, хүссэн газарт нь, хүссэн үсний засалт, хувцастай үйлчилдэг ажээ.

Тэр захиалга авах веб сайттай болсон ба үйлчилгээ нь маш их эрэлттэй байдаг гэнэ.