Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Матадынхан мах боловсруулах үйлдвэртэй болно

Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 25
Өдрийн шуудан
Зураг зураг

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Дорнод аймгийн Матад сумын 90 жилийн ойг тохиолдуулан 50 сая төгрөг хандивлажээ.

Тус суманд мах боловсруулах үйлдвэр байгуулахад зориулж дээрх дэмжлэгийг үзүүлсэн байна.

Тэрбээр хаврын чуулган эхлэхийн өмнө Дорнод аймгийн иргэд сонгогчидтойгоо биечлэн уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээсэн ажлаа танилцуулж явахдаа тэдний санал санаачлагыг дэмжиж ажиллахаар болсон билээ.

Тэдгээр асуудлуудын нэг нь Матад суманд мах боловсруулах үйлдвэр барих байсан бөгөөд ийнхүү хөрөнгө оруулалтын асуудал эхнээсээ шийдэгдэж ажил хэрэг болох нь.

Дашрамд дурдахад, мөн Дашбалбар сумынхан мах махан бүтээгдэхүүн, Баяндунгийнхан сүү сүүн бүтээгдэхүүн, багсармал тэжээл, гахайн аж ахуйн, Баян-Уулынхан мод модон бүтээгдэхүүний үйлдвэрийг барих саналыг уулзалтынхаа үеэр дуулгаж, Н.Номтойбаяр гишүүн тэдний санал санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн юм.

Ийнхүү Дорнодынхны санал санаачилга эхнээсээ ажил хэрэг болж байгаад нутгийн иргэд баяртай байна.

Зураг