Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Архангай аймаг ДЦС-тай болох эхлэлээ тавилаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Архангай аймагт 30 мегаваттын хүчин чадал бүхий төвлөрсөн дулааны станцын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэхээр Эрчим хүчний яаманд тендэр зарлан гүйцэтгэгчээр "Эх голомтын элч" компани шалгарчээ.

Дулааны станц 2015 онд ашиглалтанд орох юм байна.

Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сонопил, ҮХААЯ-ны дэд сайд Ч.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөл, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ зэрэг аймгийн удирдлагууд оролцсон байна.



Дашрамд дуулгахад Архангай аймагт энэ онд онцлох олон бүтээн байгуулалтууд хийгдэж байгаагаас дурдвал "Гудамж" төсөл, "Булган хангай" шинэ хороолол, орон сууцны 9,10 давхар барилгууд, барилгын лабортори, зочид буудал, спортын сургууль зэргийг нэрлэх байна.