Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

17 настай хүүхдийн амнаас 232 шүд авчээ

Б.Ану
2014 оны 7 сарын 24
iKon.MN

Энэтхэгт 17 настай хүүгийн амны хөндийгөөс нийт 232 шүд авчээ.

Насанд хүрсэн хүн хамгийн дээд тал нь 37 шүдтэй байсан мэдээлэл байдаг бөгөөд ихэнх хүмүүс 32 шүдтэй байдаг билээ. 

Гэвч энэ хүүд байж боломгүй их шүд ургаж эмч нар түүнд долоон цагийн турш мэс ажилбар хийн 232-ыг нь авсан байна. 

Эдгээр шүдийг яг л гантиг шиг түүний амны хөндийд байршсан байсан гэж эмч нар ярьжээ.

Мөн 232 шүдийг амжилттай хүүгийн амны хөндийгөөс авсан нь магадгүй дэлхийн дээд амжилт байх гэж эмч нарын багийнхан хэвлэлд ярьсан тухай News Sky сайтад бичжээ.