Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын хөгжлийг Юнескогийн гудамжнаас тольдохуй

Б. Ганаа, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 23
Өдрийн шуудан

Манай сонин Улаанбаатарын гудамжуудыг зөв нэрлэж хэвшихэд зориулан “Та хотоо хэр мэдэх вэ” булан нээсэн.

Энэ удаа ЮНЕСКО-гийн гудамжийг онцоллоо. Хавдар судлалын үндэсний төвийн зүүн урд талаас XIII хорооллын шинэ гүүр даваад Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн парк хүртэлх хэсгийг ЮНЕСКО-гийн гудамж хэмээн нэрлэдэг.

Хотын төв гудамжуудын нэг ЮНЕСКО-гийн гудамжийг өнгө үзэмж сайтай хэмээн хүмүүс ам сайтай байдаг юм. Эл гудамжийг ЮНЕСКО-гийн ерөнхий захирал хатагтай И.Бокова 2011 онд Монголд айлчлах үеэр нээж байлаа.

Монгол Улс ЮНЕСКО-д 1962 онд элссэн бөгөөд өнгөрсөн 52 жилийн хугацаанд уг байгууллагын дөрвөн Ерөнхий захирал манай улсад айлчилжээ.
ЮНЕСКО-гийн дэмжлэгээр манай улсад олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд манай улсын цөөнгүй өвийг ЮНЕСКО бүртгээд байгаа.

Тодруулбал, уртын дуу, морин хуурын бий биелгээгээс гадна “Алтан товч”, “Монгол шунхан данжуур” судар зэрэг соёлын өв, Орхоны сав газар, Увс нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийн өвд бүртгэн батламж олгосон билээ.

ЮНЕСКО-гоос тусламжаар хийж буй томоохон ажлын нэг нь “Хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах” төсөл юм.

Түүнчлэн ШУТИС-ийг байгуулахад ЮНЕСКО ихээхэн дэмжлэг үзүүлсэн байдаг. 1967 онд Политехникийн дээд сургууль байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргаж улмаар ЮНЕСКО-гийн 3.2 сая долларын санхүүжилттэй “МОН-1” төслийг дэлхийн жишигт ойртуулсан төсөл болгон хэрэгжүүлж байжээ.

Зураг