Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын тосны экспортын орлого 105.4 тэрбум төгрөгт хүрчээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг өнөөдөр "Ил тод уул уурхай" хурлын үеэр танилцууллаа.

Энэ оны эхний хагасын байдлаар Ашигт малтмалын газар нийт 19.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Орлогын эх үүсвэрүүдийг нэрлэвэл:

  • Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 17.5 тэрбум төгрөг
     
  • Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.1 тэрбум төгрөг
     
  • Бусад орлого 866.8 сая төгрөг байна. 

Газрын тосны газар нийт 105.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. 

Үүнээс газрын тосны экспортын орлого нь 105.4 тэрбум төгрөг, бусад орлого нь 800.1 сая төгрөг байна.