Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгорчууд мотоциклиос түр татгалзана

Монголын мэдээ
2014 оны 7 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг
Мотоцикльтой иргэдийг замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглосон байна

Улсын баяр наадмаар Ерөнхийлөгч монгол хүн морио унаж наадахыг уриалж байсан билээ.

Тэгтэл Баянхонгор аймгийн Засаг дарга мотоциклийг замын хөдөлгөөнд оролцуулахыг түр хориглох тухай захирамж гаргасан байна.

Учир нь тус аймагт энэ сарын 21-27-ны өдрүүдэд Ламын гэгээн Лувсанданзанжанцан мэндэлсний 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, Төвийн бүсийн Их хурд-2014 хурдан морины уралдаан болох юм.

Эдгээр үйл ажиллагаа, баяр наадмын үеэр иргэд, наадамчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор наадмын өдрүүдэд Баянхонгор хот, Дуурсахын хөндий болон Эрдэнэцогт сумын Жанжины IV багийн Баянзүрхийн хонхор орчмоор мотоцикльтой иргэдийг замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглосон байна.

Зураг