Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Европын холбоо Боинг осолдсонтой холбоотой бүхий л мэдээллийг Оросоос хүлээж авлаа

Б.Ууган, iKon.mn
2014 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Украйны дорнод хэсэгт осолдсон Малайзийн Боинг онгоцны сүйрлийн талаарх ОХУ-ын Батлан хамгаалах яамны бүрдүүлсэн бүхий л мэдээллийг Орос улс мягмар гаригт Европын холбоонд хүлээлгэн өгсөн тухай Европын холбооны дэргэдэх ОХУ- ын байнгын төлөөлөгч Владимир Чижов сэтгүүлчдэд мэдээлжээ. 

“Мягмар гаригт бид орос болон англи хэл дээр баримтуудыг хүлээж авсан даруйдаа Европын холбоонд шилжүүлэн өгсөн” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

Харин Европын холбооны зүгээс одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Түүнчлэн Европын холбоо ямар нэг үйлдэл хийгээгүй байхад гагцхүү АНУ янз бүрийн мэдэгдэл гаргаж, Оросын талын шилжүүлсэн баримтуудад эргэлзэж байгаагаа илэрхийлсэн тухай Владимир Чижов өгүүлжээ.

 “Тэд эргэлзэж байгаа. Эргэлзэх нь ч тэдний эрх. Гэхдээ эргэлзэж байгаа бол баримт нотолгоогоо гаргах хэрэгтэй, гэвч одоо хүртэл тэд ямар ч нотлогоо гаргаж ирээгүй байна.” хэмээн онцолсон байна. 

Албан ёсны дүгнэлт гараагүй байгаа үед онгоцны ослын шалтгаан нөхцлийн талаар аливаа мэдэгдэл хийхгүй байхыг Европын улстөрчдөд сануулжээ. 

Түүнчлэн онгоцны ослыг мөрдөн шалгах ажиллагаа хараат бус, олон улсын шинжээчдийн үнэн бодит дүгнэлтэн дээр тулгуурлана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн одоогоор албан ёсны дүгнэлт гараагүй байгаа үед ослын шалтгаан нөхцлийн талаар аливаа мэдэгдэл хийхгүй байхыг Европын улстөрчдөд сануулжээ. 

“Европын зарим төлөөлөгчдийн мэдэгдлийг хараад би үнэхээр гайхаж байна. Ноён Баррозу хүртэл хэт даврагчид онгоцыг унагасан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч мөрдөн шалгалтын дүнг урьдчилан хэлэх, батлах гэж байгаа үйлдэл нь энэ ажиллагаанд дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж ойлгогдохоор байна” хэмээн Владимир Чижов мэдэгджээ.