Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчингүй болсон 106 лицензийг сонгон шалгаруулалтаар олгоно

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын энэ сарын 3-ны өдрийн 216 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрөл шинээр олгох журмыг баталсан байна.

УУЯ-аас хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан 106 аж ахуй нэгжийг хохироохгүйн тулд сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө хийгдсэн геологи, хайгуулын ажлын зардлын баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоохоор ажиллаж байгаа ажээ. 

Үүний дараа сонгосон талбайг нээлттэй зарлаж шалгаруулалтыг явуулах юм байна.


106 лицензийн тухай сануулахад

АМГ-ын экс дарга Д.Батхуяг, АМГ-ын Геологи, Уул уурхайн кадастрын дарга Л.Даваацогттой хамтран 2009-2010 онуудад албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж АМГ-ын тухай хэд хэдэн заалтыг зөрчиж хууль бусаар 106 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан гэдгийг нь тогтоож гурван шатны шүүхээс зохих ялыг нь оноосон билээ.

Мөн шүүхийн шийдвэрээр хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм.