Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путин: Хэн ч манай дотоод асуудалд оролцохгүй

Б.Ууган, iKon.mn
2014 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Орос улс гадны улс төрийн эрсдлүүдээс эдийн засгаа хамааралтай байх байдлыг бууруулах тал дээр нэмэлт алхам хийнэ хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгджээ. 

Хэвлэлийнхэнд ихэвчлэн хаалттай байдаг энэ хурлыг Владимир Путин өнөөдөр нээлттэйгээр зарласан байна. Сүүлийн өдрүүдэд олон үйл явдал болж байгаа учраас хариу мэдэгдэл хийхээр ийнхүү нээлттэй явуулжээ.

Бурхны авралаар Орос улс ямар ч нэгдэлд харьялагддаггүй, учир нь аливаа нэг улс нэгдэлд орохоороо тусгаар тогтнолынхоо хэсгийг өгдөг. 

Манай улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд цэргийн шууд заналхийлэл өнөөдрийн хувьд байхгүй. Бид өөрсдийн зүгээс олон улсын эрхзүйн хэм хэмжээг хатуу баримталж байгаа. Цэрэг улс төрийн нэгдлүүдэд багтдаг бусад улс орнууд ч өөр өөрсдийн хариуцлагыг ухамсарлах байх. 

Бурхны авралаар Орос улс ямар ч нэгдэлд харьялагддаггүй, учир нь аливаа нэг улс нэгдэлд орохоороо тусгаар тогтнолынхоо хэсгийг өгдөг. Манай орны ашиг сонирхлыг харгалзсан гэж найдаж байна. Маргаантай асуудлууд байнга л гардаг, эдгээр асуудлуудыг дипломат аргаар, хэлэлцээрийн замаар шийднэ, хэн ч манай дотоод асуудалд оролцохгүй" хэмээн тэрбээр өгүүлжээ.

Маргаантай асуудлууд байнга л гардаг, эдгээр асуудлуудыг дипломат аргаар, хэлэлцээрийн замаар шийднэ, хэн ч манай дотоод асуудалд оролцохгүй.

Украйны асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ тэрбээр зэвсэгт этгээдүүд хууль бусаар засгийн эрхэнд гарч, төр эргэж, засаг солигдсон ч төрийн эргэлтийг санхүүжүүлсэн хүмүүс эргэн гарч ирсэнд Оросыг буруутгаж байгаа нь байгаа оноогүй хэрэг гэж нэрлэсэн байна.

Түүнчлэн тэрбээр онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд дахин эмгэнэл илэрхийлээд Орос улс хэргийг бүрэн дүүрэн шалгахад өөрсдөөс нь шалтгаалах бүхий л арга хэмжээг авна хэмээн мэдэгдсэн байна. 

Мөн энэ удаагийн аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хэрхэн баталгаажуулах талаар голчлон яригдсан юм. ОХУ-ын төрийн тэргүүн дөрвөн гол салбарт онцгой анхаарал хандуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Үүнд

  1. Олон улсын зөвшилцлийг бэхжүүлэх
     
  2. Үндсэн хуулийн бүтцийг хамгаалж орон нутгуудын засаглалыг бэхжүүлэх
     
  3. Эдийн засаг болон нийгмийн тогтвортой хөгжлийг хангах
     
  4. Зэвсэгт хүчнээ бэхжүүлэх гэсэн асуудлууд дээр гол анхаарлаа хандуулахаар болжээ.

Харин эдгээр зорилтуудад хэрхэн, ямар арга замаар хүрэх талаар хаалттай хэлэлцэж байгаа юм байна.