Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийт газар нутгийн 15-20 хувьд ХАЙГУУЛЫН тусгай зөвшөөрөл олгоно"

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 23
iKon.MN

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль энэ сарын 2-ны өдрийн УИХ-аар батлагдсанаар Ерөнхийлөгчийн хориг хүчингүй болсон юм.

Үүнтэй холбоотойгоор хайгуулын тусгай зөвшөөрлийг хэзээнээс олгох талаар Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяагаас тодрууллаа.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Яг тэднээс эхэлж зөвшөөрөл олгоно гэсэн төлөвлөгөө гараагүй байгаа. Засгийн газраас лиценз олгох боломжтой координат талбайн зургийг баталж өгөх шаардлагатай. Манай байгууллагын зүгээс өөрсдийн зүгээс хийх бэлтгэл ажлуудаа хийгээд явж байгаа.

-ТҮЦ машиныг зөвшөөрөл олгох үйл явцад ашиглана гэсэн?

-Өмнө нь зөвшөөрөл олгох үйл явц хүндрэл ихтэй, удаан байсан учраас тэр хүндрэлүүдийг арилгах зорилгоор ТҮЦ машиныг ашиглахаар ажиллаж байна. ТҮЦ машинаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох дугаар болон зарим шаардлагатай тодорхойлолтуудыг авдаг байхаар программыг бэлтгэж байгаа. 

ТҮЦ машинаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох дугаар болон зарим шаардлагатай тодорхойлолтуудыг авдаг байхаар программыг бэлтгэж байгаа. 

-Зөвшөөрлийг хоёр хэлбэрээр олгоно гэж байсан?

-Тийм ээ. Өргөдөл болон сонгон шалгаруулалтаар олгоно. Өмнө нь хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаагүй аж ахуй нэгжүүдэд бол шууд өргөдлөөр тусгай зөвшөөрлийг олгоно. Харин урьд нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байж байгаад хугацаа нь дууссан болон цуцлагдсан аж ахуй нэгжүүдэд сонгон шалгаруулалтаар зөвшөөрөл олгоно.

-Ямар хэмжээний талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох вэ?

-Манай орны нийт газар нутгийн 65 орчим хувь нь тусгай хамгаалалтын бүс байдаг. Үлдсэн 35 орчим хувьд зөвшөөрөл өгөх боломжтой. Гэхдээ яамны зүгээс нийт газар нутгийн 15-20 хувьд тусгай зөвшөөрөл өгөх төлөвлөгөөтэй байгаа.